Баян-Өлгийн газар нутгийн дөнгөж ганцхан хувь нь ой модтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 08:53:25

Баян-Өлгий аймгийн нийт нутагт 68 мянган га талбай л ой модтой байгаа тухай аймгийн ойн албаны дарга С.Ерболат мэдээллээ.

Энэ тоо саяхан тус аймагт тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан тооллогоор тогтоосон байна.

-1940-өөд оноос эхлээд тус аймгийнхан ой модыг огтлон хэрэглэсээр байснаа сүүлийн он жилүүдэд нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг голлодог болсоноор ой модны хомсдол гайгүй болсон. Зөвхөн сүүлийн гурван жилд 200 мянган ширхэг модыг суулган ургуулж байна. Тооллогын ерөнхий урьдчилсан мэдээ гарсан ч сумдын ой модны нөөцийн дүн энэ оны эхний улиралд гарна гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ