БНАСАУ-ын төлөөлөгчид Давосын форумд оролцож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ён тэргүүтэй төлөөлөгчид нэгдүгээр сарын 20-23-нд Швейцарьт болох Давосын жил тутмын 46 дахь удаагийн форумд оролцож магадгүй тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Пхеньяны эрх баригчид төлөөлөгчдөө илгээх боломжийг Швейцарийн талтай хэлэлцэж байгаа аж. Умард Солонгосын эрх баригчид энэ уулзалтыг тавдугаар сард товлосон Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар их хурлын өмнө эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын бодлогоо олон улсын түвшинд урагшлуулахад ашиглахаар төлөвлөж байгааг тус агентлаг онцлон тэмдэглэжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, үндэсний эдийн засгаа бэхжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглээд, “хүчирхэг гүрний эдийн засгийг байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гаргахыг” шаарджээ. Тэрбээр мөн 1980 оноос хойш анх удаа болох гэж буй Солонгосын Хөдөлмөрийн намын их хуралд бэлдэхийг уриалсан байна.
Д.Жаргал