Ираны сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татварыг ОХУ чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-05 09:29:35

ТЕГЕРАН. /IRNA/. Энэ сарын 15-наас эхлэн Ираны сүү, сүүн бүтээгдэхүүний импортод ноогдуулах татварыг ОХУ чөлөөлнө гэж Ираны Худалдаа, аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн танхимын дарга Мохсен Жалалпур мэдэгдэв.

Худалдаа, дэлгүүрийн эзэд, хоршооллын гурван танхимын тэргүүн нартай уулзахдаа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

ОХУ-аас Иранд суугаа Элчин сайдтай уулзсан тухайгаа тэрбээр дурдаад, энэ сарын 15-наас эхлэн Ираны сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татвар, хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн бусад бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг ОХУ чөлөөлнө гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, ОХУ-ын зах зээл нь нөөц бололцоо ихтэй, алдаж болохгүй боломж юм гэж мэдэгдэв.

Харин ОХУ-Туркийн харилцаанд үүсээд байгаа хурцадмал байдалтай холбогдуулан тэрбээр, энэ үед Иран давуу талыг ашиглаж, бүс нутгийн зах зээл дэх оролцоогоо өргөжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ