Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 6-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-25 09:41:39

Улаанбаатар хотын  хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлүүлнэ.

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг хүн амын тоо бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахыг хороодод үүрэг болгожээ. Цэргийн албаны тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг нөхөн бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнуудыг татан ажиллуулах юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ