ОХУ-д 6,5 мянган өмгөөлөгч эмзэг бүлгийнхнийг үнэ төлбөргүй хамгаална

Монголын мэдээ | Хууль
dogsom@montsame.mn
2015-12-24 14:18:34

Оросын “Российская газета” сонины сайтад нэгэн сонирхолтой мэдээлэл нийтэлжээ. Тэр нь үнэгүй эрх зүйн туслалцаа үзүүлэх төрийн хөтөлбөрт багтсан Нийслэл хотын өмгөөлөгчдийн жагсаалтыг нийтэлсэн байв.

Ядуу хоосон хүмүүс нь хуулийн дэмжлэг  туслалцаа авахаар хандаж болох 864 хаяг байгаа бөгөөд хаягаар орж өмгөөллийн туслалцаа үнэгүй авч болох нь. Харин иргэдийг үнэгүй өмгөөлсөн өмгөөлөгчийн төлбөрийг төрөөс хийх юм.

Ингэхдээ энэхүү санал нь зөвхөн Москва хотын иргэнд үйлчилнэ.  Бусад бүс нутгийн оршин суугчид үүнд гутрахын хэрэггүй гэнэ. Учир нь эрх зүйн үнэгүй туслалцаа үзүүлэх систем нь  хаа сайгүй бий болох юм байна.

Иймд яг үүнтэй адил жагсаалтуудыг  тус улсын олон бүс нутгууд гаргахаар бэлтгэж байгаа аж. Тэнд орон нутгийн эрх баригчид өмгөөлөгчдөөр дамжуулан тусламжийн схемийг сонгоод байна.  Бүхэлдээ улс даяар төрөөс үзүүлэх “үнэгүй  өмгөөлөл” хөтөлбөрийн хүрээнд 6,5 мянган хуульч хамарчээ.

Москва хот. А.Огторгуймаа   

Холбоотой мэдээ