“MERS”-ийн халдварыг дарсныг мэдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-12-23 13:04:44

СӨҮЛ. /Yonhap/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдвар тархсанаас долоон сар өнгөрсний дараа уг вирусын халдварын тархалт зогссоныг Өмнөд Солонгосын эрх баригчид лхагва гарагт мэдэгдэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журамд зааснаар, “МЕRS”-ийн халвар авч нас барсан хамгийн сүүлийн тохиолдлоос 28 хоног өнгөрсний дараа уг вирусийн халдварын тархалт зогссоныг мэдэгдэж болно. Өмнөд Солонгост титэмт вирусийн халдвар авсан өвчтөн 11 дүгээр сарын 25-нд нас баржээ.

Тус улсад уг вирусийн халдвар авсан анхны тохиолдол тавдугаар сарын 20-нд илэрснээс хойш 187 хүн халдвар авснаас 38 нь нас барсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ