Соёлын өвийн бүртгэлийг улстөржүүлэхгүй байхыг уриалав

ДЭЛХИЙД
aminaa@montsame.mn
2015-12-23 10:57:04

БЭЭЖИН. /Xinhuа/.  ЮНЕСКО-гийн Соёлын өвийн бүртгэлийн шинэчлэлтэд гишүүн орнуудын хүсэл сонирхлыг тусгаж, зарим нэгэн улс энэ асуудлыг улстөржүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй хэлсэн байна.

Хятад “Нанжины хядлагын түүхэн баримт”-аа 10 дугаар сард “Дэлхийн өв”-д бүртгүүлсэнтэй холбогдуулан Японы уриалсны дагуу, НҮБ “бүртгэлийн системийнхээ зааварчилгааг эргэн харж” байгаа тухай хэвлэлд мэдээлсний дараа Хун мэдэгдэл хийв.

"Соёлын өвийн бүртгэлийн санал болгож буй шинэчлэлтийг гишүүн орнуудын байр суурийг нэгтгэсэн өргөн хүрээтэй хүсэлт, тэдний зөвшилцөлд тулгуурлах нь зүйтэй” гэж Хун хэлжээ.

Зарим нэг улс шинэчлэлтийг улстөржүүлж, цаашлаад түрэмгий түүхээ шинэчлэлтийг ашиглан үгүйсгэх эсвэл алдаршуулах санаатай байгаа бол олон улсын хамтын нийгэмлэг эрс эсэргүүцнэ гэж Хун нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ