“Парламент 2015” шатрын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 16:55:49

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын бага хурал болон УИХ-ын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Уг тэмцээн маргааш 9 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглох юм. Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй төрлөөр явуулна.

Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн оролцогчид УИХ-ын даргын өргөмжлөл, мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын  өргөмжлөлийг тусгай байр эзэлсэн 2 эмэгтэй оролцогчид олгох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд