"Хүний эрх" хүндэт тэмдгээр прокурор Ц.Мөнхбатыг шагнав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-18 14:31:17

ХЭҮК-ын байранд Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал "Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнах ёслол боллоо.

Ц.Мөнхбат нь 1985 онд УЕПГ-ын бичиг хэргийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв аймаг, Нийслэлийн болон УЕПГ-т прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар 30 гаруй жил ажиллахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилт гаргасан тул ийнхүү шагнаж " Хүний эрх" хүндэт тэмдгээр шагнаж байгаагаа Комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ