Солонгос, Монголын зураачдын хамтран бүтээсэн зургийн үзэсгэлэн гарч байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-18 00:30:18
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордны “Арт” галерейн урилгаар Улаанбаатар хотын “Seven desk” байгууллагын “3D трак музей” зургийн үзэсгэлэн гарч байна.

Үзэсгэлэн энэ сарын тавнаас 23 хүртэл үргэлжилнэ. Нийт 30 орчим бүтээл байна. Үүнийг Солонгос, Монгол зураач нар гуашаар зуржээ. 3D  хэмжээст зураг нь бодит мэт харагддагаараа онцлог. Улаанбаатар хотод ийм төрлийн зургийн үзэсгэлэн олон гардаг бол орон нутагт хязгаарлагдмал байдаг юм. Иймд “Арт” галерейн хамт олон дээрх ажлыг санаачилжээ.

Зургийн үзэсгэлэнгийн үеэр иргэд бичлэг хийж гэрэл зураг авч болно. Үзэсгэлэнгийн тасалбар насанд хүрэгч 5000, хүүхэд 2500 төгрөг ажээ. Мөн Мобиком, Unitel-ийн хэрэглэгчид Candy болон GG оноогоороо хөнгөлөлттэй үнээр үзэж болох гэнэ. Ирэх онд тус галерейд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхэн судалбар зургийн үзэсгэлэн гарна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ