Иорданы хунтайж ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 11:47:15

ЛОНДОН. /ВВС/. Удахгүй болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Иорданы хунтайж Али бин Аль-Хуссейн мэдэгдлээ.

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч Сепп Блаттерын халааг авахаар сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн УЕФА-гийн ерөнхийлөгч Мишел Платинитай өдгөө 39 настай Али нэгдэж байна.

Тус холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болно.

ФИФА авлигатай холбоотой дуулиан шуугианд өртсөнтэй холбоотойгоор 79 настай Блаттер огцрохоо мэдэгдсэнээр ирэх оны сонгуулийг зарласан юм. Блаттер өмнөх сонгуульд ялсныхаа дараахан огцрохоор шийдсэнээ мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд