Улсын тусгай хамглаалалтад авах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-12 09:43:31

Говийн цөл бүсийн эко системийгхадгалах, уул уурхайн сөрөг нөлөөллөөс хамгаалах, түүх дурсгалын зүйлийг хэвээр нь үлдээх зорилгоор Дорноговь аймгийн  Хөвсгөл сумын Элст багийн нутагт орших Гүн гашууны хоолой хэмээх 140.173.8 га газрыгбайгалийн нөөц газрын  ангиллаар улсын тусгай хамгаалалтад  оруулах саналыг аймгийн ИТХ-аас тогтоол  гаргаж дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.

Тус сумын нутагт орших тахилгатай хайрхан Хутаг уулын орчмын 11115,85 га газарт АМГ-аас “Галакси Майнинг” ХХК-д ашиглалтын тусгай  зөвшөөрөл олгосныг сумын ИТХ-аас хүчингүй болгуулахаар аймгийн ИТХ,  харъяа яам, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байсан юм.Говийн хутагтуудын нутаг хэмээгддэг тус суманд Эзэн чингэс хаанаас уламжилж ирсэн төрт ёсны есөн хөлт цагаан тугны дагуул тугийг тахиж байсан Сүлдэнэ хөх овоо, Тавдугаар ноён хутагтын төрсөн газар Шувуун шанд зэрэг Монголын түүхтэй холбоотой түүхэн дурсгалт газрууд олон байдаг аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ