Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэдэгт АНУ эргэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 12:51:57

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй болсон гэдэгт АНУ эргэлзэж байна гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгджээ.

“Умард Солонгосын бодлого, төлөвлөгөө, тогтворгүй үйлдлийн талаар бид санаа зовниж байна. Одоогийн байдлаар бидэнд байгаа мэдээлэл нь тус улс устөрөгчийн бөмбөгтэй болсон гэдэгт ноцтой эргэлзээ төрүүлж байна” гэж Эрнест Пхеньяны хийсэн мэдэгдэлд АНУ итгэж байгаа эсэх талаарх асуултад хариулахдаа хэлсэн байна.

Умард Солонгос өөрсдөө бүтээсэн, тусгаар тогтнолоо хамгаалахад ашиглахад бэлэн байгаа устөрөгчийн бөмбөгтэй тухай тус улсын удирдагч Ким Жөн Ун пүрэв гарагт мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилсан билээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ