Дэлхийн стандартын галын машинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 17:09:46

Нийслэл болон орон нутгийн онцгой байдлын байгууллагууд БНСУ-д үйлдвэрлэсэн “ TATA DAEWOO K7C6F” маркийн галын үндсэн албаны автомашинтай боллоо. 

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал алба хаагчдынхаа ажиллах нөхцөл ийнхүү өдрөөс өдөрт сайжирч, дэлхийн стандартын техник хэрэгсэлтэй болж буйг хэлсэн үгэндээ онцлоод     энэ төсөл дээр ажилласан албан хаагчид болон компанийнханд  талархал илэрхийлсэн байна.

Нэг бүр нь 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд “Бодиз Автомотив”  ХХК нийлүүлжээ. Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиудад эдгээр машиныг хуваарилжээ.

Холбоотой мэдээ