“Цэгээн" нууранд живсэн ачааны машиныг гаргажээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-12-10 17:00:44

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан 9 албан хаагч өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш нийт 10 хоног ажиллаж, живсэн автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Ц нь 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн тухай дуудлагаар тус аймгийн онцгой байдлын байгууллага хүлээж авсан юм.

Тус газар нь Баян-Агт сумын төвөөс баруун хойд зүгт  22 км зайтай ба живсэн газар нь нуурын эргээс 500 км-т байсан аж. Живсэн машины жин 6 тн, мөн 10 тн-ын жинтэй чиргүүлтэй, чиргүүлийн жин 4.5 тн юм.

Аврах ажиллагаа явуулахад нуурын мөс гүйцэд хөлдөөгүй, автомашины хүндийн жин их, татаж өргөх багаж дутмаг, цаг агаарын хүйтэн нөхцөлд мөсөн дээр дулаацах байргүй нөхцөлд аврагчид ажиллажээ.

Б.Туул

Холбоотой мэдээ