Баян-Өндөр ууланд аялагчдад зориулсан 1.7 км зам барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-12 13:22:04
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Баян-Өндөр ууланд  425м-ын урт, 22.3 м гүүрэн гарцтай, 64 м.кв амралтын талбайтай, 1570 м-ын  урт шаттай  эрүүл мэндийн зам барилаа.
Иргэд болон аялагчид Баян-Өндөр, Сархиа уул руу их алхдаг тул энэ чиглэлд зам барьж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүсдэг байна. Иймд өнгөрсөн онд Баян-Өндөр ууланд 1360 м урт зам, 1195 м шат барьсан бөгөөд энэ онд үүнийг үргэлжлүүлжээ. Ингэснээр Баян-Өндөр ууланд нийт 1.7 км эрүүл мэндийн замтай боллоо.
Харин Сархиа ууланд ирэх жилээс зам барихаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн замыг нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд барьж байгаа юм.  
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ