Монгол Улс - Азийн наадмаас өнөөдрийн байдлаар 22 медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсад болж байгаа “Жакарта-2018” Азийн наадам оролцож байгаа Монголын баг тамирчид энэ өдрийн байдлаар спортын 6 төрлөөс нийт 22 медаль хүртээд байна.
Тухайлбал дөрвөн алт, 8 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд маргааш алтын төлөө өрсөлдөх 2 боксчингоос гадна самбо бөхийн төрлөөр медаль хүртэх боломж нээлттэй байгаа билээ.
Д.Өлзий