Азийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг П.Орхон хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-20 22:08:23

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.

Мөн
эмэгтэйчүүдийн 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Сумъяа БНСУ-ын бөх Ли Шинхайг 3:2-оор, 57 кг-д А.Батцэцэг БНСУ-ын бөх Ум Лиеуныг 5:2-оор тус тус ялж багийнхаа медалийн тоог хоёр хүрэл медалиар нэмэгдүүллээ.

М
онголын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос есдүгээр байр эзэлж байна.
 

Д.Өлзий

関連ニュース