Эмэгтэйчүүдийн ОУИМ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон тэмцээнд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Мумбай хотноо энэ сарын 12-19-нд эмэгтэй шатарчдын “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд гавьяат тамирчин, эмэгтэйчүүдийн ОУИМ Батхуягийн Мөнгөнтуул түрүүллээ.
Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог энэ тэмцээнд 7 орны 12 шатарчин өрсөлдсөн байна. Энэ жилийн Монгол Улсын аварга, Завхан аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнгөнтуул тус тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс 8 оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Б.Мөнгөнтуул энэ нэр хүндтэй тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.

Д.Өлзий