ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-10 13:43:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдаа мөнгөн шагналаар урамшуулахаар болсон байна. Өнгөрсөн онд ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,5 сая төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг нэг сая төгрөгөөр шагнасан бол 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Ингэснээр багш, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататган ахиулахад дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Өмнөговьчууд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюуны хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн юм. 
Өмнөговь аймгийн багш сурагчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 2017 оны ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсдаа дөрөвдүгээр байрт жагссан амжилтаа 2018 онд ахиулах зорилго тавьж байна.

Д.Мишигсүрэн


関連ニュース