ӨВӨРХАНГАЙ: Уушгины өвчнийг өндөр нарийвчлалтайгаар эрт илрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт томографийн аппарат суурилууллаа.
Улсын төсвийн 1.75 тэрбум төгрөгийн өртгөөр Япон улсын дэлхийд тэргүүлэгч канон брэндийн 160 зүслэг бүхий "Aquilion Lighting" компьютер томографи (CT) аппаратыг "Си Ай Ти" ХХК нийлүүлжээ.
Мөн БНСУ-ын LUNIT компанийн цээжний рентгений өндөр нарийвчлалтай хиймэл оюуны оношилгоог Хархорин нэгдсэн эмнэлэгт нийлүүлэхээр боллоо.
Тус аппаратыг суурилуулснаар уушгины 10 төрлийн өвчнийг өндөр нарийвчлалтайгаар эрт илрүүлэх, богино хугацаанд оношлох, эмчийн ачааллын багасгах ач холбогдолтой.

Түүнчлэн тус компаниас төрөх эмэгтэйчүүдийн тасагт Panasonic брэндийн ургийн бичлэгийн аппарат бэлэглэжээ.
Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн 100 ортой шинэ барилгыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээ шинэ шатанд гарах юм.
Ulaanbaatar