ТӨВ: Бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, сав, баглаа боодол сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Алтан намар-2025” үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Зуунмод хотын Спортын ордонд зохион байгуулж байна. Тус худалдаанд 252 иргэн аж ахуйн нэгж оролцож, 300 гаруй бүтээгдэхүүнийг борлуулж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа нь аймгийн үржил шимт хөрсөнд ургасан
эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд хүргэх зорилготой юм.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, 2025 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ 8 тэрбум төгрөг хүртэл өссөн. Цаашдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжиж, сав баглаа боодлыг улам сайжруулна.
Жаргалант суманд үрийн шинэчлэл хийж
байгаа учраас дараа жилийн ургацаар илүү чанартай сортын төмс бид идэх
боломжтой болно. Цээл, Батсүмбэр суманд сүү, цагаан идээ
боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна гэв.
Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн, Үзэсгэлэн худалдаанд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнүүд голлож байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын зээлийн хэмжээ өссөнтэй холбоотой бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, сав, баглаа боодол сайжирсан байна. Цаашид Улаанбаатар хот, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох төлөвлөгөөтэй байна гэлээ.








Ulaanbaatar