Өнөөдөр 53 вагон АИ-92 бензин импортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 авто бензин импортлон, холбогдох өртөөд дээр буулгаж байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнд:
Импортын хуваарилалт:
Толгойт өртөө-26 вагон
Рашаант өртөө -4 вагон
Замд яваа /Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн/ -23 вагон
Замд явж буй
23 вагоны чиглэл:
Сүхбаатар
өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөө рүү тээвэрлэж байна:
Рашаант өртөө-4 вагон
Улаанбаатар
өртөө-5 вагон
Толгойт өртөө -4 вагон
Дархан өртөө-5
вагон
Сайншанд өртөө -5 вагон
Импортын
нийлүүлэлтийн нөхцөл байдал:
ОХУ-аас нийлүүлэх АИ-92 авто бензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их импорт хийхээр төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 авто бензиний эхний ачилтыг өнөөдөр /10 дугаар сарын 27-нд/ хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрт лхагва гарагт орж ирэхээр төлөвлөжээ.
Ulaanbaatar