УВС: Улаангомд үйл ажиллагаа явуулж буй банкны ажилтнууд мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй Хас, Хаан, Голомт, Төрийн банкны ажилтнууд нэгдлээ.
Тэд аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд голт бор, монос, интоор, өрөл гэх мэт 90 гоёлын мод тарьж, ногоон орчин бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.
Үүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Шинэ Улаангом” зах, “Миний
сүлжээ” дэлгүүр, “Номин”, “Титэм” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид болон
“Түмэнд нээлттэй хязгаарынхан” авто тээврийн компанийн ажилтнууд нэгдлээ. Тэд
Онцгой байдлын газрын урд талын замаас Улаангом сумын ЕБ-ын 3-р сургууль
хүртэлх авто зам дагуух саадад 100 гоёлын мод тарьжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг 20 сая мод тарихаас одоогоор 510 мянга орчим мод тариад байна.

Ulaanbaatar