ОУХМ Л.Алтанцэцэг Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Их Британийн Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдал хүлээж, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өчигдөр Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.
ОУХМ Л.Алтанцэцэг ийнхүү дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж байна.