Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зорчсон зөрчлийг ухаалаг системээр илрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-08 15:45:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгслээр оролцсон зөрчлийг илрүүлэхэд камерын ухаалаг систем  ашиглаж байна.


Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, 9 дүгээр сарын 4-6-нд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.


Иймд иргэд жолоочдыг улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

関連ニュース