“Авто машингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод “Авто машингүй өдөр-2025” үйл ажиллагааг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор бямба гарагт зохион байгуулна.
Тус өдөр иргэдэд зориулсан соёл, урлагийн тоглолт, спортын үйл ажиллагаа болно. Мөн НЭМГ-ын харьяа байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгнө.
Энэ өдөр 7:00-18:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зах худалдааны төвүүд ажиллахгүй.
Дараах гудамж, замыг хаана. Үүнд,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай /Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж/
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замыг хаана.