Э.Болор-Эрдэнэ Дуатлоны Азийн цомын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 18:01:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүй долоон худагт болсон “Улаанбаатар 2025" Дуатлоны Азийн цомын тэмцээний Элит эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин, Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ түрүүлж, Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо.


Тус төрөлд 11 тамирчин өрсөлдсөнөөс Сингапурын тамирчин Жан да Бенжамин мөнгө, Монгол Улсын тамирчин Б.Алтангэрэл хүрэл медаль хүртсэн юм. 



Харин Элит эмэгтэйчүүдийн ангилалд Сингапурын тамирчин Рахел Жя Юй түрүүлж, Японы тамирчин Кидари Саки (Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт) мөнгөн медаль, Монгол Улсын тамирчин Г.Энхжин хүрэл медаль авлаа. 



Тэмцээний Элит ангилалд Монгол, Сингапур, Япон, улсын 22, сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлджээ. 

関連ニュース