СЭЛЭНГЭ: Амжилт гаргасан сурагчдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-21 11:05:03

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 2025 оны Элсэлтийн шалгалт болон олон улсын шалгалтад амжилт гаргасан суралцагчдыг урамшууллаа.

 

Аймгийн хэмжээнд ​2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийг нийт 1202 суралцагч суралцан төгсөж, элсэлтийн шалгалтад давхардсан тоогоор 3556 шалгуулагч, 10 хичээлээр шалгалтад хамрагдсан байна.

 

Дээрх шалгуулагчдаас элсэлтийн шалгалтад 750 болон түүнээс дээш оноо авсан нийт 17 шалгуулагч, мөн дэлхийн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцуулж, 800 оноо авсан 4 шалгуулагч байгаа юм. Эдгээр хүүхдүүдэд аймгийн Засаг даргын зүгээс талархал, мөнгөн урамшууллыг гардуулан өгч, цаашдын хичээл, сурлагад нь амжилт хүслээ.

 

Тодруулбал математикийн хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Д.Содномжамц, Англи хэлний хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч О.Үйлстөгөлдөр, Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч О.Хатанбаатар, Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгч Д.Хүслэн, мөн сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төгсөгч Т.Энхтуяа нар 800 оноо авсан байна.

 

Бусад 21 төгсөгчид Монголын түүх, Газар зүй, Англи хэл, Биологи, Монгол хэлний хичээлээр 768-750 оноо авчээ.

関連ニュース