Монголын багийг хожсоноор Team Spirit түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-18 07:19:42

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 18 /РИА Новости/. Мальта улсад болж өнгөрсөн Counter-Strike 2 тоглоомын BLAST Bounty Fall 2025 тэмцээний финалд Оросын Team Spirit баг Монголын The MongolZ багийг хожсоноор аваргаар шалгарлаа.


Финалын тоглолтод Орос, Украины хөвгүүд 3-0 (13:11, 16:13, 13:5) харьцаагаар хожсон байна. Team Spirit багийн бүрэлдэхүүнд Леонид chopper Вишняков, Данил donk Крышковец, Дмитрий sh1ro Соколов, Иван zweih Гогин (бүгд Орос), Мирослав zont1x Плахотя (Украин) нар тогложээ.


Мальтад болсон тэмцээний шагналын сан нь 480 мянган доллар байсан бөгөөд тэмцээнд түрүүлсэн Team Spirit-ийн залуус 287 мянган долларын, хоёрдугаар байр эзэлсэн The MongolZ багийнхан 68 мянган долларын шагнал тус тус хүртлээ.  


Наймдугаар сарын эхээр Team Spirit багийнхан Германы Кёльн хотод болсон Intel Extreme Masters тэмцээнд түрүүлж, 400 мянган доллароор шагнуулсан юм. 

関連ニュース