Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-15 09:15:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийтийн тээвэрт Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулжээ.


Эдгээр чиглэлд өөрчлөлт оруулснаар нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой юм.


Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн зам хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болон Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.


Мөн чиглэлийн үйлчилгээг маргааш эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийг зураглалын дагуу үйлчлэхийг холбогдох албаныхан зөвлөлөө. 



関連ニュース