Гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлын хүрээнд зарим автозамыг хэсэгчлэн хаана.
Тухайлбал,
Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн
гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, наймдугаар сарын 4-ний 6:00 цагт нээнэ.
Мөн Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас
Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг 23:00 цагт хааж, энэ сарын 29-нд нээх
юм.
Харин халдвартын
эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас
зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж энэ сарын 28-ны 23:00 цагт
хааж, энэ сарын 31-нд нээх аж.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.