Монгол Улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон Азийн 22 дахь улс боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-23 12:04:32

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэргийг хориглосон Ази тивийн 22 дахь улс боллоо.


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээлснээр, УИХ-аас баталсан “Цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт тааврыг хориглох тухай” хууль энэ сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар цахим орчин дахь бүх төрлийн бооцоот тоглоом, төлбөртэй таавар, мөрийтэй тоглоомыг бүрэн хоригложээ.


Ингэснээр цахим орчин дахь мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдүүдэд хатуу хариуцлага хүлээлгэх, иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, мөнгө угаах, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх зорилготой юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт шалгалтыг эрчимжүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэрэмжлүүлэг, мэдлэг олгох ажлыг зохион байгуулж эхэлжээ.


Хуулийн энэ өөрчлөлт нь Монгол Улсын дотоод аюулгүй байдал, нийгмийн эрүүл орчин, эдийн засгийн хяналт бодлоготой уялдаж гарсан цогц шийдвэр юм.



関連ニュース