Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлд шууд нислэгтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-21 17:21:31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын томоохон агаарын тээвэрлэгчдийн нэг “China United Airlines” компани Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлийн анхны шууд нислэгээ үйлджээ.


Энэ сарын 18-нд тус компанийн агаарын хөлөг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэхүү шинэ чиглэл нь хоёр улсын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэх, зорчигчдод илүү хүртээмжтэй, хямд өртөгтэй сонголт бий болгох ач холбогдолтойг талууд онцоллоо.


Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь шинэ чиглэл, түншлэлүүдийг дэмжин, зорчигчдод ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна. Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлд даваа, баасан, ням гарагт тогтмол нислэг үйлдэх юм.  




関連ニュース