Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг энэ сарын 7-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-01 12:00:10

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох долоодугаар сарын хуваарийг танилцууллаа.


Наадмын амралттай холбоотой бүх тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 7-нд олгох болжээ. Харин онцгой тохиодлын мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд өгнө. Тэгвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 21-нд олгох юм байна. Хуваарийг танилцуулъя.


Нийгмийн халамжийн тэтгэвэр 7-нд

Асаргааны тэтгэмж 7-нд

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 7-нд

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 7-нд

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 7-нд

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 7-нд

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 7-нд

Насны хишиг 7-нд

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 7-нд тус тус олгоно.



関連ニュース