ӨНӨӨДӨР: МҮЭ-ийн холбооны XXIV их хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
-Засгийн газрын хуралдаан болно.
9:00 цагт: МҮЭ-ийн холбооны XXIV их хурал МҮЭСТО-ы Их танхимд
болно. Холбогдох утас: 99866128
9:00 цагт: НЗД-ын нэгдүгээр орлогч
Т.Даваадалай болон албаныхан Сэлбэ
хотын орон сууцжуулах төслийн 3, 4-р багц тендерийг задалж, 5 багц тендер
болгон зарлах талаар СТӨ-нд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 95855092
9:45 цагт: “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд болно.
10:00 цагт: ODA-2025 “Жижиг хүүхэлдэйн театрт” төслийн ганцхан хүнд л зориулан тоглодог мини 16 театр нэг дор тоглох хөтөлбөр УДЭТ-ын урд талын задгай талбайд болно.
-Сагсан бөмбөгийн
3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.