Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. -2025 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
6
дугаар сарын 30-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
7 дугаар сарын 1-нд: Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн
Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
7 дугаар сарын 1-нд: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын
тайзнаа толилуулна.
7
дугаар сарын 1, 2-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд
болно.
7 дугаар сарын 1-10-нд: “Монгол дархан өв соёл” үзэсгэлэнг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна.
7
дугаар сарын 2-нд: Засгийн газрын хуралдаан болно.
7
дугаар сарын 3, 4-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн
ордонд болно.
7 дугаар сарын 6-нд: Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан
Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэлнэ.
Орон
нутагт:
6 дугаар сарын 26-29-нд: Архангай
аймгийн Цэцэрлэг суманд Монголын “Урологи-Андрологийн нийгэмлэгийн” 2025 оны
ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж үйлчилгээ” сэдвээр болно.
7 дугаар сарын 5-нд: Дорнод
аймгийн Чойбалсан
сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “DORA
MUSIC FESTIVAL” болно.
-Архангай
аймгийн музейд
"Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг
хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
6 дугаар сарын
30-наас 7 дугаар сарын 6-нд:
Казахстан
улсын Астана хотод боксын
аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.