Зэс, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-22 11:55:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны 5 дугаар сард төмрийн хүдэр, хайлуур жонш, цайрын баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 14.5 -72.7 хувиар нэмэгджээ.


Харин хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, мөнгөний баяжмал 5.2-37.9 хувиар буурсан байна.

関連ニュース