COVID-19-тэй тэмцэхэд ашиглагдаагүй үлдсэн 1.4 тэрбум долларыг төсөвт буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-04-02 17:20:58

НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /TASS/. 2020 онд “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зарцуулаагүй үлдсэн  1.4 орчим тэрбум ам.долларыг улсын төсөвт буцаан шилжүүлсэн тухай Илон Маскийн тэргүүлж буй засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг (DOGE) мэдээлсэн байна. 


Энэ нь "COVID-19"-тэй тэмцэхэд хуваарилсан хөрөнгө мөнгө боловч бодитоор зарцуулагдаагүй 4.3 тэрбум долларын нэг хэсэг ажээ. Үлдсэн 2.9 тэрбум ам.долларыг буцаан төвлөрүүлэх ажиллагаа үргэлжилж байна гэж мэдэгдэлд дурдсан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсний дараахан DOGE төсвийн зардалд томоохон хэмжээний шалгалт хийж эхэлжээ. И.Маскийн мэдэгдсэнээр, тус агентлаг төсвийн зардлыг 2 их наяд доллароор бууруулна гэж тооцоолж байна. Өмнө нь Маскийн санал болгосноор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) өөрчлөн байгуулах зорилгоор үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.



関連ニュース