Засгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-15 09:12:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Тус хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, "Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэх нь.


Нийт 30 орчим асуудал танилцах болон хэлэлцэхээр товд багтжээ.

関連ニュース