Хөшигийн хөндийн нисэх буудлын авто зогсоол төлбөртэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 15:02:47

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоолыг ирэх сарын 8-наас төлбөртэй болгох шийдвэр гарчээ.


Тодруулбал, нисэх буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын машинаа байршуулбал төлбөргүй. Харин 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж авах юм байна.


Харин ачааны машин болон автобус эхний 30 минутад 1000 төгрөгийн төлөх тариф гарчээ. 31-60 минутад 2000 төгрөг төлнө. Авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ хугацаанаас хамаарч, бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4500 төгрөг байна.  Авто зогсоол ашигласны төлбөрийг нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-үүдэд бүх хэлбэрээр төлөх аж.


Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын байгуулсан Концессын гэрээний 14 ба 20 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Авто зогсоолын төлбөр хураах цэг”-ийг байгуулж, тарифыг баталжээ.

関連ニュース