Хятадын сангуудаар дамжуулан гадаадад хөрөнгө оруулахыг хязгаарлаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-24 17:18:01

БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 24 /FT/. Хятадын эрх баригчид эх газраас гадуур арилжаалагддаг үнэт цаасанд хөрөнгө оруулж буй сангуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна гэж Financial Times сонинд бичжээ.


Гадаадын зах зээл рүү чиглэсэн сангуудын нэр хүнд жижиг хөрөнгө оруулагчдын дунд огцом нэмэгдэх нь хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлнэ гэж Хятадын эрх баригчид болгоомжилж байгаа ажээ. Тус улсын хамгийн том менежментийн компаниуд гадаадын хөрөнгө оруулалтын улсын квотуудыг үндсэндээ сонгосон гэж Financial Times сонин өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлж байв. 


Одоогийн байдлаар зарим сангууд квотоо аль хэдийн сонгосон бол зарим нь Хятадын зохицуулах байгууллагуудаас өгсөн "хувьцааныхаа борлуулалтыг удаашруулах эсвэл зарахаа зогсоох" чиглэлийг хүлээж авсан байна.


Хятадын "Qualified Domestic Institutional Investor" (QDII) хөтөлбөрийн хүрээнд гадаадын үнэт цааснуудад хөрөнгө оруулдаг сангуудын гуравны нэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жижиг хөрөнгө оруулагчдад санхүүгийн хэрэглүүрүүдээ борлуулахыг түр зогсоосон буюу хязгаарласан байна.


Хятадын зохицуулах байгууллагууд мөн QDII хөтөлбөрөөр дамжуулан сангуудын санхүүгийн хэрэглүүрүүдийг жижиг хөрөнгө оруулагчдад борлуулж буй хэд хэдэн брокерын компаниудад хандан “MSCI USA 50”, “Nasdaq 100”, “Nikkei 225” индексүүдтэй холбоотой ETF-ийн арилжааг зогсоохыг хүссэн бөгөөд энэ нь "арилжааны хэвийн бус идэвхжилтэй" холбоотой ажээ. 


QDII хөтөлбөр бол гадаадын хувьцаа, бондод хөрөнгө оруулахыг Хятадын жижиг хөрөнгө оруулагчдад хуулиар зөвшөөрсөн цорын ганц хэрэгсэл юм.

関連ニュース