Жолооч нарыг ирэх сард цахим гэрчилгээнд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн бүх хэрэгслийг цахимаар хянах боломж бүрджээ.
Нийслэлийн
мэдээлэл технологийн газар, Замын
хөдөлгөөний төвөөс мэдээлж байгаагаар нийслэлийн авто замуудын нэгдүгээр эгнээний камержуулалтыг нэмэгдүүлж, мөн RFID
төхөөрөмжийг уулзваруудын шон дээр байршуулан
суурилуулжээ. Уг
төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн даатгал, татвар, оношилгоо зэрэг 7 төрлийн үйлчилгээ хийсэн эсэхийг хянан
илрүүлэх юм.
Цахим гэрчилгээг хувийн автомашинтай жолооч, иргэдэд 5 дугаар сарын 1-нээс олгож, улмаар 6 дугаар сарын 1-нээс татвараа төлсөн жолооч нар хөдөлгөөнд оролцохоор зохицуулах юм байна.
RFID төхөөрөмж, камер хоёр ижилхэн зөрчил илрүүлэх, хяналт тавих боломжтой ч камер бичиж авах, харин RFID төхөөрөмж богино хугацаанд бага өртгөөр мэдээллийг цуглуулдгаараа онцлогтой аж.