ӨНӨӨДӨР: “Батмөнх Даян хаан” түүхэн номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-27 06:48:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:

 

11:00 цагт: Манба дацан хийдэд Манла бурханы хот мандал-Лолан Жинхорыг равнайлан залах буян номын нээлтийн ажиллагаа, "Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт болно. Утас: 9191-0646, 9405-2992.


11.40 цагт: Богд хааны ордон музейд: “Шинийн наймны Цагаан дара” үзэсгэлэнгийн нээлт болж “Нэг өдрийн Цагаан Дара” бүтээх үйл ажиллагаа эхэлж байна. 


13:00 цагт: “Пума имперал” зочид буудалд Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн СГЗ, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, зохиолч  Данзанноровын Хүүгийн “Батмөнх Даян хаан” түүхэн, танин мэдэхүйн гурамсан романы нээлт болно.



関連ニュース