Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн богд уулыг 20-30 мянган хүн зорьдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-23 11:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр болон амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих хүний тоо нэмэгддэг.

Сар шинийн өдрүүдэд дунджаар 5000 гаруй тээврийн хэрэгслээр 20-30 мянга гаруй хүн Шилийн богдыг зорин очдог байна.

Цагдаагийн байгууллагаас энэ өдрүүдэд цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Мөн орон нутагт зорчиж буй иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замыг сонгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөв.

関連ニュース