Цементийн нийлүүлэлтийг нэмэх тээврийн зохицуулалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-08 15:09:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу багадаа 150 вагонаар хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэхээр боллоо.


Одоогоор “МАК цемент” ХХК-д 22 вагон, “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж ачилт хийгээд байна. Энэ талаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан нар уулзан ярилцаад дээрх шийдвэрүүдийг гаргажээ.



Түүнчлэн, “МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэх аж.

Дээрх асуудлыг шийдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг БХБЯ мэдээллээ. 

関連ニュース