Ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд эхний өдөр 45 351 хүний сорьц цуглуулснаас 29.664 хүний шинжилгээний хариу гарчээ. Эдгээрээс одоогоор халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Энэхүү ажлыг зохион байгуулж байгаатай холбоотой ойрын хавьтлуудыг
гэрт нь тусгаарлаж байгааг тэрбээр дурдсан юм. Сүүлийн 24 цагт нийт 182 ойрын хавьтлыг гэрт нь тусгаарласан
бөгөөд дэглэмийг чанд сахихыг анхаарууллаа.
Гэрт нь тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илэрвэл ХӨСҮТ
рүү шилжүүлэх бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээг НЭМГ-аас авна. Ойрын
хавьтлуудад эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 119 дугаарт хандаж
яаралтай мэдээлж, шинжилгээ тандалтад орно.
Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийсний 182 нь ойрын хавьтал
байсан бөгөөд 68 ойрын хавьтлын давтан шинжилгээг хийхэд 5 хүний шинжилгээнд
коронавирус илэрсэн байна.