Буриадад халдварын тохиолдол 194-өөр нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 194-өөр нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 25.345 боллоо. Энэ нь өмнөх өдрийнхөөс 2 хүнээр цөөн үзүүлэлт юм. Нийслэл Улаан-Үд хотод 92 хүн бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 13.659 болоод байна.
Эмчлэгдэн эдгэрсэн 22.539 хүн байгаагаас өчигдрийн байдлаар 212 хүн эмнэлгээс гарчээ. Тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш 577 хүн эндсэнээс өчигдөр 5 хүн халдвараар нас бараад байна.
Буриад улсад зул сар, шинэ жилийн баяраар дэлгүүр, худалдааны төвүүдэд өдрийн цагаар хатуу хөл хорионы дэглэм тогтоогоогүй цагаар хязгаарлаж байгаа учир худалдааны төв, их дэлгүүрүүд энэ өдрүүдэд Шинэ жилийн баярын бэлгээ авах гэсэн үйлчлүүлэгч ихтэй байна. Төрөөс иргэддээ хандаж халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг анхааруулж, хориог хэсэгчлэн тогтоож байна. Иргэдийг гараа сайтар ариутгаж, гадуур явахдаа амны хаалт зүүж, гэр бүлийн хүрээнд олон хүн цуглуулахгүйгээр шинэ оноо угтахыг уриалж байна.