Коронавирусний халдвар илрээд байсан ОХУ-ын Соёлын сайд ажилдаа эргэн оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-15 15:31:17

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова бүрэн эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн оржээ. Түүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тухай 5 дугаар сарын 6-нд мэдээлсэн юм.


“Аз болж өвчин хөнгөн хэлбэрээр илэрлээ” гэж тэрбээр мэдэгджээ. ОХУ-ын Соёлын сайд гэртээ 3 орчим долоо хоногийг өнгөрүүлж, эмчилгээ хийлгэжээ.  


"Хөл хорионы нөхцөлд ажиллах мэдээж хүндрэлтэй байсан. Гэсэн ч бид яам, албан байгууллагуудтай алсын зайнаас хамтран ажилласан” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Коронавирусний халдвар илэрсэн нь тодорхой болсны дараа Любимова гэрээсээ ажиллаж, цахим хэлбэрээр хурал зөвлөгөөн явуулахаар шийдсэн юм. 

関連ニュース