Багануурын баг Өмнөговийн багийг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 13:12:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Үндэсний лигийн плей-оффын 2 тоглолт боллоо. Энэхүү 21 аймгийн лигийн дэд хэсгийн хагас шигшээгийн эхний тоглолт Багануур болон Өмнөговь аймгийн багуудын хооронд болж Багануурын баг хожсон байна.


Улиралд нэг л удаа ялагдсан Багануур дүүргийн плей-оффын баг онооны хүснэгтийг тэргүүлсэн учраас эхний шатыг өнжсөн. Харин Өмнөговь аймаг плей-оффын эхний шатанд Говь-Алтайн багийг 2:0-ээр хожиж дараагийн шат руу дэвшсэн юм. Хоёр багийн тоглолтын эхний хагаст Багануур баг гурван онооны илүүгээр дуусгав.


Улмаар гуравдугаар үед Багануур баг илүү тоглосон ч дөрөвдүгээр үеийн төгсгөлд Өмнөговь аймаг Т.Билгүүн сайн тоглолтын ачаар оноог тэнцүүлж чадсан. Харин Багануур багийнхан эсрэг багт хариуг тэр дор нь өгч хамгаалалтаас шууд хурдан довтолгоог эхлүүлж 81:73-аар хожлоо. Тус тоглолтод М.Өлзий-Орших 22 оноог авч Багануур багаа тэргүүлжээ.

 

関連ニュース